Эрдэнийн шинэ өргөө” ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Манай компани уул уурхайн ханган нийлүүлэгч  хээрийн барилга байгууламж, иж бүрэн кэмп, сэндвичин барилга угсралт, барилгын материалын гадаад, дотоод худалдаа, зөөврийн сууцны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

 Компаний бүтэц, зохион байгуулалт: Манай компани багийн зарчмаар ажилладаг бөгөөд нийт 30 гаран мэргэжлийн боловсон хүчний бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсын хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулан, орчин үеийн олон улсын стандартаар  хэрэглэгчдийн аятай тухтай амьдарч ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг чанд сахин мөрдөж, “БАТ, НАЙДВАРТАЙ, ЧАНАР” уриатайгаар ажиллаж байна.

Бид 2010 оноос Оюу Толгой ХХКомпаний захиалгаар Өмнөговь аймаг Ханбогд сумын Хан бумбат шинэ нисэх буудлын кэмпийн байгууламж, Энержи Ресурс ХХК-ний Өмнөговь аймаг Гашуун сухайт боомт хүртлэх төмөр замын төслийн хүрээнд иж бүрэн кэмп Монголын Алт компаний Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Цагаан суварга зэс молибдени уурхайн кэмпийн ажил зэрэг томоохон төслүүдэд амжилттай хамтран ажилласаар ирсэн.

 

Монгол Улсад их бүтээн байгуулалт эрчимжиж, барилгын салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг бидний зүгээс өөрсдийн нөөц бололцоо, эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчлан эх орныхоо эдийн засгийн болон нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах үүрэг, хариуцлагаа ухамсарлан хөдөлмөрлөж байна. Тиймээс бид “Нийгмийн Хариуцлагыг Хэрэгжүүлэгч итгэл хүлээсэн хамт олон 2013” цол өргөмжлөл хүртсэн. Энэ нь бидний олон жилийн туршлагаа бататгаж эцсийн дүндээ чанарын төлөө хэрэглэгчийн төлөө бидний зорилготой нягт уялдаж байгаа билээ.

Манай компани нь жилийн 4 улиралд ашиглагдах боломжтой, байгаль орчинд хор нөлөөгүй, орчин үе болон олон улсын шаардлагад нийцсэн хүний таатай ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн тав тухтай, тохилог, дулаахан сууцыг үйлдвэрлэдэг.

Манайх хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загвараар зөөврийн зориулалттай Амины хаус, карказан сууц, ажилчдын амрах байр, ажлын байр, контейнэрэн сууц, Ариун цэврийн өрөө, душ, саун, харуул хамгаалалтын байр зэрэг бүхий л төрлийн сууцыг өнгө дизайны өргөн сонголттойгоор чанарын өндөр түвшинд түргэн шуурхай хийж гүйцэтгэж байна.

Мөн манайх 2013 оноос орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр европ технологийн дагуу цагаан, өнгөт болон метал цонх хаалгыг чанарын өндөр түвшинд хийж үйлдвэрлэн зөөврийн сууц үйлдвэрийн болон дотоодын барилгын компаниудын хэрэгцээг ханган хамтарч ажиллаж байна.

Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас жил бүр зохиогддог уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг, Барилга хот байгуулалтын яамнаас зохион байгуулдаг “Барилга экспо” үзэсгэлэн яармагуудад жил бүр тогтмол амжилттай оролцдог.

Компаний нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Тусгал Залуусын нэгдэл ТББ-аас зохион байгуулсан “Хорлоо эмээд туслах аян”,  Харилцааны Хөгжил ТББ-тай хамтарч Улаанчулуут хог орчмын хүүхэд багачуудад сургалтанд хамрагдах орчин нөхцөлийг сайжруулсан “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн барилгын урсралтын ажил гэх зэрэг хүмүүнлэгийн ажлуудад нэгдсэн.