Байгууллагын танилцуулга

Эрдэнийн шинэ өргөө ХХК
Since 2007

Зөөврийн сууцны үйлдвэр

Эрдэнийн шинэ өргөө ХХК

Эрдэнийн шинэ өргөө ХХК нь Монголын цаг уурын эрс тэрс уур амьсгалд тохируулсан,шинэлэг технологоор, хүний ая тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн, эко стандартын шаардлага хангасан, хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загвараар төрөл бүрийн сууцыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр 2007 онд үндэсний анхдагч компани үүсгэн байгуулагдсан.

  • Уул уурхай хээрийн барилга байгууламж
  • Зөөврийн сууц
  • Контейнер сууц
  • Систем сууц
  • Зөөврийн ариун цэврийн байгууламж
  • Харуул хамгаалалтын байр
зэрэг бүхий л төрлийн сууцыг өнгө дизайны өргөн сонголттойгоор чанарын өндөр түвшинд хямд үнийн баталгаатайгаар хэрэглэгчидэд нийлүүлэх зорилгоор 30 хүний бүрэлдхүүнтэй ажлын гараагаа эхэлж байсан бол 2010 онд Эрдэнийн шинэ өргөө ХХК болон өрөгжин тэлсэн.

Алсын хараа

Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан амьдралын тааламжит орчинг бүрдүүлсэн зөөврийн сууц үйлдвэрлэгч үндэсний тэргүүлэгч компани болох

Зорилго

  • Хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцсэн
  • Шинжлэх ухааны дэвшилтэд технологид суурилсан
  • Ёс зүйтэй, эерэг, эвсэг харилцаанд тулгуурласан
  • Сэтгэл, зүтгэл, төгс гүйцэтгэлийг эрхэмлэх

Захирлын мэндчилгээ

Манай цахим хуудсанд морилон саатаж буй эрхэм танд Эрдэнийн шинэ өргөө ХХК-ийн хамт олны өмнөөс  мэндчилж байна.             Монгол орныхоо хөгжил, дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж гар бие оролцон Монголын барилгын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх эрхэм зорилго тавин үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэдий 10 жил өнгөрөөд байна. Бид хэрэглэгчид, захиалагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан өнгө үзэмж, чанар технологийн шаардлагад бүрэн нийцсэн дээд зэргийн тав тух сайтай сууцны иж бүрэн ажлыг гүйцэтгэхийг зорьж ажиллахын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллахад ихээхэн анхаарал хандуулдаг билээ. Манай компани зөөврийн сууцны салбарт мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг багийг бүрдүүлж чадсан бөгөөд салбарын зах зээлийн өрсөлдөөнд хамтын хүчээр байр сууриа улам бэхжүүлж, төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж байгаагаа энд дурьдахад таатай байна. Энэхүү мэндчилгээгээр дамжуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж буй  бүх харилцагч болон захиалагчиддаа талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжин тэлж  хамтын хүчээр улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Хүндэтгэсэн, Эрдэнийн шинэ өргөө ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ. . . . . . . . . . . . . . . . . /Ж. Бум-Эрдэнэ/

Нийгмийн хариуцлага

  1. 2014 он 90 настай С.Хорлоо эмээд туслах аян
  2. “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” 2014 онд “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн барилгын
  3. 2015 он “Гүнжийн ээжүүд” грүппээс зохиосон Мөнхзул охинд туслах аян
  4. 2017 он СХД 32 хорооны ахмадуудаа хүндэтгэл үзүүлж хүлээн авсан
  5. 2010 он АНУ элчин сайдын захиалгаар оффисийн зориулттай барилга
  6. 2014 онд Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран “Таны өгсөн цус 3 хүнд амьдрал бэлэглэнэ” уриатай цусаа бэлэглэх өдөрлөгийг амжилттай зохион байгуулж компанийн хэмжээнд цусны донор болох боломжтой нийт ажилчид оролцсон.